2010 оны 10 сарын 23 ны өдөр бидний төрөлх МУИС-н Хууль Зүйн Дээд Сургуулийн маань 50 жилийн ой боллоо.
Манай ангийн Золоо санаачилан, ангийнхны маань зохион байгуулсан уулзалт 10 дугаар сарын 21-ний өдөр их сайхан боллоо. Бидний дундаас төрөн гарсан Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж. Энхбаярын урилгаар бид Их Хурлын танхимд орж үзлээ. Их Хурлын дарга бидэнд хандаж үг хэлсэн шүү. Ангийн нөхдөөс гишүүндээ дурсгалын зүйл гардуулав.
Их Хурлаас гараад бид сургууль руугаа явлаа, Нарангэрэл багш , ангийн багш Солонго, багш нар биднийг эрдмийн өргөөндөө хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзсан юм. Ангийн багш болон Нараа багшид дурсгалын зүйлс хадгалуулж, сургуульдаа хандив өргөсөн. Ер нь бол Хууль Зүйн Сургуулиас төрөн гарсан хамгийн супер анги бол Нарангэрэл багшийн өөрийнх нь төгссөн анги юм байна. Нарангэрэл багш маань яах аргагүй сүүлийн 20 жилийн төгсөлт дундаас хамгийн супер анги бол манай анги гэдгийг хэлж тодорхойлсон юм. Ийм сайхан хамт олонтой байгаадаа сайхан байна.
Сургуулиас гараад Шангрилагийн 17 давхарт гишүүн маань цайллагад биднийг багшийн хамт урив, дараа нь ангийн Нараагийн маань Bugi's бааранд саатаж байгаад оройн диско River Sounds төвд бизнесмэн хатагтай Эрдэнэчулууны урилгаар үргэлжиллээ.
This comment has been removed by a blog administrator.
ReplyDelete1
ReplyDelete3
ReplyDelete